Автобусгүй болохоор сурагчдад музей үзүүлдэггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

 

Дөнгөж сая Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дууслаа. Уг хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг УИХ-д хэлэлцэх эсэхийг шийдсэн.
Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эхэлж  хэлэлцсэн бөгөөд Л.Гүндалай, З.Алтай гишүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас  ширүүхэн асууж, шүүмжилсэн. Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хуулийн төслийг дэмжихээ хэлж,  санал хэлсэн нь “газар авсан”. Тодруулбал Эрүүл мэндийн сайдыг сурагч байхад ангиар нь музей үзүүлдэг байсан. Өнөөдөр энэ уламжлал байхгүй. Үүнийг сэргээе гэж санал хэлсэн юм. Үүний хариуд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр: Уг нь болно. Гэхдээ хүүхдүүдийг тээвэрлэх автобус байдаггүй болохоор музей үзүүлдэггүй гэлээ.  Үүнээс гадна Эрүүл мэндийн сайд сайд сурагчдын насанд тохируулан сонгодог урлаг заах нь зүйтэй хэмээн хэлснээр санал дууссан. Улмаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д хэлэлцэхээр болсон юм.

Үүний дараагаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.  
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төр засгаас анхаарал тавьдаггүй гээд хэлэхэд буруудахгүй цаг үед энэ асуудлыг хөндсөн нь зүйтэй гэж гишүүд магтлаа. Тиймээс энэхүү хуулийн төслийг гишүүд ам сайтай баталсан юм.  

А.Баярмаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top