Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн иргэдтэй уулзалт хийв. Энэхүү уламжлалт уулзалтанд Улаанбаатар хотын засаг дарга Г.Мөнхбаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баттулга нар оролцлоо. Нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтаар Ерөнхийлөгч Монгол төрийн үйл ажиллагаа болон шүүхийн тогтвортой үйл ажиллагаа, авлигын талаар голчлон ярьлаа.
Ерөнхийлөгч: Долдугаар сарын 1 –ны алдаа дахин давтагдах ёсгүй. Гэхдээ сонгууль луйвардсан тохиолдолд иргэд жагсах л ёстой. Төр нь иргэн рүүгээ буу шагайж тэгээд дараа нь хорьдоггүй нийгмийг бид хүсэж байна гэв.
Мөн авлигатай тэмцэх гэдэг бол загас барихтай ижил биш. Төрийн ажил гэдэг хэцүү. Гэхдээ энэ ажлыг төр хийх ёстой. Төр монголын авлигын эсрэг тэмцэх нь чухал. Дараачийн нэг асуудал бол хар тамхины асуудал. Хар тамхинд монголын залуучууд орохгүй байх хэрэгтэй. Монгол эх орон минь дэлхий нийтэд нэг ч юмаараа нэр цэвэр байх хэрэгтэй гэдгийг сануулав.
Авлига авах амархан, хамтраад идэх ёстой амархан харин авлигын хэргийг шүүх хэцүү. Манайхан албан тушаал даргыг их шүтдэг. Хажуудах эхнэртээ хайртай гэж хэлдэггүй байж харин дарга даа хайртай гээд л гүйж байдаг. Гурил хулгайлсан хүний гуя цагаан гэсэн үг байдаг. Харин гурил хулгайлчихаад биедээ гурил хүргэдэггүй нөхдүүдийг авлигачид гээд байгаа юм.
Ардчилал эрх чөлөөний заналт дайсан бол авлига. Авлигатай тэмцэх бол миний амлалт биш би угаасаа авлигатай тэмцэх үүрэгтэй хүн. Бусдын юмыг булаана гэдэг нүгэл юм шүү гэж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Хууль дуудсан бол зангиагаа засаад гутлаа өмсөөд босох ёстой. Тэгээгүй тохиолдолд хууль хэнбугай ч бай хөл нүцгэн аваад явдаг . Төрд байхдаа ард түмнийхээ эсрэг байсан хүн төрөөс гараад ард түмэндээ хайртай болдог гэдэгт би итгэхгүй байна хэмээн тэрээр хатуухан хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийг төрд орохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Яагаад гэхлээр эмэгтэй авлигач гэж төрд байдаггүй, эмэгтэйчүүд сандал ширээ, эрх мэдлийн асуудлаар хэрүүл хийгээд байдаггүй. Үүнд би итгэдэг гэв.
УИХ-ын гишүүний дээлийг нимгэлнэ. Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байдгийг болиулах ёстой. Тэднийг дан дээлтэй явуулах хэрэгтэйг ерөнхийлөгч уриаллаа.
Иргэдтэй хийсэн уулзалтан дээр ерөнхийлөгч нилээд хэдэн хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдлээ. Ингэж байж төрийн байгууллага, улс эх орны цаашдын үйл ажиллагаанд энэ хуулиуд мөрдлөгө болон үлдэх юм. Энэ хэдэн гишүүд цаг нь болохоор усны шувуу шиг яваад өгнө. Тиймээс энэ хуулиуд монголын ард түмэнд үлдэх аж. Жирийн иргэн жаргаж амьдрах ёстой харин төрийн хулгайчид айж амьдрах ёстой гэнэ. Н.Энхбаярыг баривчилсан явдал нь хүний эрхийг зөрчөөгүй гэдгийг тэрээр мөн мэдэгдлээ. Учир нь монголын төр хүнийг хэлмэгдүүлдэг төр биш харин ч цаазын ялгүй энэрэнгүй улс юм. Өнөөдөр манайд баривчлагдсан хоригдсон 8000 гаруй хүн байгаа энэ хүн болгон дээр хүний эрхийн комисс ажиллах хэрэгтэй байна гэдгийг сануулсан.
Өнөөдөр төрд ажилласан хүн арай гайгүй цалинтай мөн уурхайд ажилласан хүн сайн цалинтай байдаг. Энэ хоёрын хооронд энгийн иргэд хавчуулагдаж байна. Үүнээс гарах хэрэгтэйг дэмжиж байгаа гэнэ. Энэ мэтчилэн нийгэмд болж байгаа олон асуудлын талаар ерөнхийлөгч иргэдтэй харилцан санал солилцон уулзсан юм.
А.Төмөрсүх
Сэтгэгдэл ( 0 )