Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдах гэж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуулын товыг хэлэлцэх юм. Хоёр намын хувьд УИХ-ын сонгуулийг Аймаг, нийслэлийнхтэй хамтад нь явуулах сум, дүүргийн сонгуулыг тусад нь явуулах тал дээр зөвшилцөөд байгаа ба тус байнгын хороогоор хэлэлцэж батлах ёстой.
Ингэснээр ирэх сонгуулын ерөнхий товыг зарлах л үлдлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх өөр нэг асуудал бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржыг огцруулах санал юм. Гэвч албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ талаар хэлэлцэхгүй байж магадгүй нь. Бид цаашаа үргэлжлүүлэн төрийн ордноос шууд мэдээлэх болно.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )