МАХН-ын дарга Н.Энхбаярыг тосохоор явна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

Өнөөдөр үдээс хойш МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахаар болсон гэх мэдээлэл гарчээ. Тиймээс МАХН-ынхан Н.Энхбаярыг тосохоор Төв аймгийн урьдчилан хорих төв рүү намын нөхөд нь гарахаар болсон гэнэ. Гэхдээ АТГ-аас зарласан шүүхийн шийдвэрийн хариунаас суллах эсэх нь тодорхой болох юм байна. Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н. Энхбаярыг АТГ-ынхан баривчлан цагдан хорихдоо Хүний эрхийн түгээмэл тунхаглал,     Төрийн Тусгай хамгаалалтын тухай хууль,     Иргэний хууль,     Эрүүгийн хууль,      Эрүүгийн байцаан шийтгэх хууль тус тус зөрчсөн гэж үзэж  байгаа хүмүүс  МАХН-ынхан дунд цөөнгүй байгаа билээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top