Н.Энхбаяр өөрийг нь сэжигтэн, яллагдагчаар татах тухай танилцуулсан бичигт гарын үсэг зураагүй байгаа гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

Өнөөдөр үдээс хойш МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахаар болсон гэсэн мэдээлэл гарсан. Харин энэ талаар АТГ-ын албаны эх сурвалж “АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татахаар Прокурорт хандсан. Прокурор зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг шүүхэд шилжүүлнэ. Шүүх эцсийн шийд гаргана. Одоогоор яллагдагчаар татах эсэх эцсийн хариу гараагүй байна" гэсэн хариултыг өгч байсан юм. Тэгвэл сая ШШГЕГ-ын дэд дарга Т.Батболд, тус байгууллагын Тогтоол гүйцэтгэх албаны дарга Л.Хосбаяр нар мэдээлэл хийлээ.  Тэд Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч, МАХН-ын гишүүдийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд  ШШГЕГ-аас мэдээллэж байгаагаар  “Н.Энхбаяр өөрийг нь сэжигтэн, яллагдагчаар татах тухай танилцуулсан бичигт гарын үсэг зураагүй байгаа гэнэ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top