УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Чуулганыг нээж Их хурлын дарга М. Дэмбэрэл үг хэллээ. Үдээс өмнө хуралдсан төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гарсан тогтоолын төслийг тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-д уншиж танилцуулав. Ингээд их хурлын сонгуулын товыг зарлах талаар санал хураалт явуулахад 59 гишүүн санал хурааснаас 46 гишүүн дэмжиж Монгол улсын их хурлын сонгуулийг 2012-06-28 пүрэв гаригт албан ёсоор явуулахаар шийдэв.
Дараачийн хэлэлцсэн нэг асуудал бол Сонгуулын төсвийг батлах тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Ингээд тус тогтоолын төслийг батлах санал хураахад гишүүдын олонх нь дэмжиж баталлаа.
Мөн Монгол улсаас гадаадад суугаа иргэдээс сонгуулийн санал авах товын хуулийн төслийг хэлэлцэж нийт 42 гишүүны саналаар дэмжиж. УИХ-ын сонгуулийг 2012-06-10-аас эхлэн санал өгөхийг тус тус баталлаа. Үргэлжлүүлэн чуулганы танхимаас шууд мэдээлэх болно.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )