Н.Энхбаяр Төв аймгийн цагдан хорихоос гурав хоног гар утсаарaa ярьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

Одоогоос арваад хоногийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлан Төв аймгийн цагдан хорих байранд саатуулсан. Тэгвэл экс Ерөнхийлөгч саатуулагдаж байх хугацаандаа өмгөөлөгчөөрөө дамжуулан гар утас нууцаар авсан байна. Улмаар гурав хоногийн турш цагдан хорих байрандаа утсаар ярьж “ажлаа” амжуулсан болохыг эх сурвалжууд мэдээллээ. Мөн тэрбээр дахин захидал илгээх гэж байсан бөгөөд энэ нь бүтэлгүйтсэн гэнэ. Хуулиараа бол саатуулагдаж байгаа хүн өмгөөлөгчөөсөө өөр хүнтэй уулзах эрхгүй бөгөөд гар утас битгий хэл захидал илгээх хориотой байдаг ажээ. Харин энэхүү хоригийг зөрчсөн Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүг АТГ-аас мөрдөн байцаалтад удаа дараа саад хийсэн гэх үндэслэлээр Өмгөөлөгчдийн холбоонд хандаад байгаа ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top