Цахим үнэмлэхийг ирэх сарын 7-ноос хэвлэж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

Цахим үнэмлэх хэвлэх ажил дөрөвдүгээр сард 6-нд эхлэх ёстой байсан ч төлөвлөсөн хугацаанаасаа хожимдож эхлэх болоод байгаа. Үүнийг төрийн зарим байгууллагууд чипний хэвлэлтийг хариуцан ажиллаж байгаа “Бодь” групптэй холбон тайлбарлаж байсан юм.Харин энэ талаар “Бодь Интернейшнл” группын гүйцэтгэх захирал Н.Нацагдорж тайлбар өгөхдөө “Хожимдсон шалтгаан нь ерөөсөө Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэх машинтай л холбоотой. Маш буруу, энгийн уншигч машиныг авчирсан учир бид үүнд зориулан хэвлэхээс өөр аргагүй болсон. Анх “Датакарт” компанид захиалж хийлгэсэн чип СЕХ-ны сонгосон уншигчтай тохирохгүй байсан. Гуравдугаар сарын 21-нд “Датакарт”-ын Азийн салбарыг хариуцсан төлөөлөгчид Монголд хүрч ирээд уулзаад шууд л “Танай уншигч машин таарахгүй юм байна. Дахин хэвлэх шаардлагатай” гэдгээ хэлсэн” гэжээ. Эдгээр шалтгаануудаас болж тус ажил хойшлогдсон бөгөөд ирэх сарын 3-нд туршилтын хэвлэлтээ хийж, 7-ноос албан ёсоор хэвлэгдэх аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top