Урьд өмнийн сонгуулиас харж байхад нэр дэвшиж буй зарим нэг сэргэлэн гарууд сонгуулийн сурталчилгаандаа ашиглахын тулд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийг ч үл тоон диплом бичиг баримтандаа “капитал” засвар оруулж, бүр цаашлаад элдэв хуурамч магистр докторын диплом худалдан авч өөрийгөө рекламддаг моод дэлгэрсэн. УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханаас авахуулаад иймэрхүү маркийн нөхдүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлж болох уу?
Нэр дэвших гээд байгаа тэдгээр нөхдүүд өөрсдөө бол мэдээж, ичих булчирхай нь ажиллагаагүй гэдэг нь илт харагдаж байна, харин тэр дэвшүүлдэг намд нь ийм булчирхай байдаг болов уу, үгүй болов уу? Одоо л харцгаая.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )