30 тэрбумын хэрэгт Увс “намын” хоёр дарга хамаатай юу?

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

     Аль эртнээс яригдаж эхэлсэн цахим үнэмлэх маань сонгуулиас өмнө бидний гар дээр ирэх хөг нь өнгөрчээ.  Сүүлийн үед гэнэт сэрцгээсэн юм шиг идэж уухаа ч умартан энэ талаар маргалдаж,  дээдсүүд маань гэдсэндээ хөлөө хийлцэх дөхөөд байгаа сурагтай . 30 тэрбумын том мөнгөний төсөв бүхий энэ асуудалд хэн буруутай вэ?  Эх сурвалжуудын мэдээллээс харахад нөгөө сүрхий нууцлалтай гээд байгаа ухаалаг цахим үнэмлэх маань явж явж зүгээр нэг дэлгүүрийн хөнгөлөлтийн картаас илүү гарах зүйлгүй, захын нэг бацаан дурын уншигчид шургуулаад хувь хүний зургаан төрлийн мэдээллийг нээгээд харах боломжтой маягийн хөгийн зүйлс сонсогдоод эхэллээ. Тэгвэл тэр 30 тэрбум төгрөгөн дээр хэн “ажилласан” байж таарах вэ?  Энэ асуудлыг гардан хариуцаж байсан  Тэргүүн шадар сайд асан  Н. Алтанхуяг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж  нар өөрсдөө уснаас хуурай гарцгаахын тулд хамаг бурууг СЕХ, ИБЕГ, “Бодь” групп руу чихээд сууж байна. Ямар ч тендергүйгээр “Бодь” группд хэвлэгч машин оруулж ирэх эрх олгосон Н. Алтанхуяг дарга ч энд өөрөө буруутай нь илт, тендер олж өгсөн нөхөр заавал тодорхой хувийг авдаг гэсэн нэг бичигдээгүй хууль бизнесийн хүрээнд үйлчилдгийг наад захын хүн мэдэж байгаа. Тиймээс хуулийн байгууллагынхан СЕХ, ИБЕГ, “Бодь” группээс гадна хоёр сайдыг ч бас давхар шалгах нь зүйд нийцэх юм.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top