Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

 

Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Хурлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-ийн гишүүн Ж.Сүхбаатар санаачилсан ажээ.   Хуралдаанд СЕХорооноос төлөөлөгч ирэх байсан ч ирсэнгүй. Харин ИТХ-ыг төлөлөөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлгч н.Батбаясгалан ирсэн байна.  

Ц.Батбаяр гишүүн Үндсэн хууль болон Сонгуулийн тухай энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь буруу хэмээн анхнаасаа эсэргүүцсэн юм.Түүнтэй санал  нэгтэй гишүүн цөөнгүй байсан ч эсэргүүцэх гишүүн байсан .

Улмаар асуулт, саналаа гишүүд хэлснээр энэхүү хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.

Яг одоо энэ асуудлаар чуулган хуралдах гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top