За байз ирээд арваад хоносон байна шүү. Уг нь нэг хараад буцъя гэж бодсон юм сан гэтэл соронзон мэт татаад байдаг ямар учир байна аа. Ёстой л хэдэн доллар олж авахын тулд яахаас ч буцахгүй үе дээрээ байгаа улс юм байна даа. Хүн амьдрахын аргагүй хүйтэн, салхи, элсэн шуургатай, зэлүүд цөл байх юм бодсон чинь бас чиг амьдарч боломоор л сайхан нутаг байна. Юм бүхэн нь хямдхан, ойлгоход амархан, төрийн түшээдтэй нь эвлэгхэн хэл амаа ололцоод баймаар юм. Аз болоход их тайван орон юм.
Энэ их баялаг худалдан авагчийнхаа дэргэд зүгээр л асгарахад бэлэн байдаг. Гайхалтай тохиолдол, магадгүй миний хувьд түүхэн боломж байж ч мэдэх юм. Эндээс л насны хүслээ биелүүлэх алтан боломж гарч мэднэ.
Америк, европт олон янзын л бизнес оролдож үзлээ шальтай хөгжиж дэвжиж чадсангүй. Гэхдээ миний хуримтлуулсан 20 сая доллар Монголд бол одоохондоо миллиярдер шиг ханхалзхад хангалттай юм байна. Үл хөдлөхийн бизнес маань гацаанд орсон одоо буцаад очиход таньдаг бүхэн нүүр буруулах биз. Хонконгод бол бүр ч ярилтгүй. Хятадад орон зай олно гэдэг хэцүү, шоргоолж шиг ажиллаж байж л амжилтад хүрэх байх.
Харин энд арав гаруйхан хоногт хориод их хурлын гишүүн, зургаан сайдтай танилцана гэдэг хаа ч байхгүй том хүрээлэлд орчихлоо гэсэн үг. Бельгийн худалдаа үйлдвэрийн танхимийн даргатай уулзах гэж л яалаа. Урьдчилан тохироогүйгээс болоод хориод хоног шар махтайгаа хатсан шүү. Хайран мөнгө тийм мөнгөөр эндээс овоохон нөөцтэй ордны лиценз авч болох нь байна шүү дээ.Бараг тэр Бельги шиг нь газрыг авах байлгүй.
Зочид буудал барих газар авна гээд хэлчихсэн чинь Зараг л төв талбайг санал болгосонгүй. Залуухан мөртлөө 20. 30 хан настай залуучууд тийм сайхан байрлалтай газар авчихсан байдаг. Нөгөө орд зарах нөхөр ч гэсэн тавь жаран лицензтэй гэсэн. Сонин юм. Зөв зохион байгуулчихвал Монголын хамгийн том Зочид буудлын эзэн, дэлхийн уул уурхайн магнат болж ч болохгүй гэх газаргүй… Хууль нь их тодорхойгүй юм. Гэхдээ яахав дээ. Алтны уурхайн Жан болон бусад хүмүүсийн ярьж байгаагаар бол тухай үед нь зохицуулаад явж болдог бололтой. Анх ирэхэд иргэд нь босоод л аймаар юм болж байгаа юм байна даа гэж бодсон чинь зүгээр л улс төрийн тоглолт, наймаа явагдаж байсан болж таарлаа. Ер нь ч яаж ч бодоод нүүдлийн ард түмэнд ийм богино хугацаанд нийтийн эрх ашгийг өмнөө тавих сэтгэлгээ төлөвшиж амжихгүй. Уулзсан нөхдийн байдлаас ч харсан яаж ийгээд жичдээ ярья эсвэл өөр рүүгээ хамаатуулах гээд дунд нь хавчуулагдчих гээд л… энэ чинь л юуг ч шийдэж болох юм байна гэсэн үг.
90 ээд оны дундуур Африкийн орнууд нэг ийм байсан. Эднийх ч шулуун зам даа орсон дог оо. Гол гол хүмүүсээ л хурдхан зөв барьж авах хэрэгтэй
За за харсан болгон ашигтай газар ирчихсэн чинь ёстой машин олон болохоор унах юм олддоггүй гэгч болох нь баахан юм толгойд эрээлжлээд маргаашнаас жаахан цэгцлэе. Дээрээс нь нөгөө эрхэм гишүүд маань яасан ч их тоглож тэнэдэг юм. Нэг нэгэн рүүгээ утсаар яриад л тойроод байх юм. Эднийг дагавал ч бие дийлэхгүй юм байна. Яаж ийм байдлаар хөгжих вэ дээ. Дундад улсын бодлого ч аргагүй л зангарагатай юм аа. Хаашаач гүй болгоод авчихсан байна шүү. Удахгүй л хүч түрээд эхэлнэ. Тэгэхэд нь би гэдэг хүн хадаг бариад зогсож байх нь … Эртхэн эхнэрийн юм бодно байгаа. Тэр Халиунаа дажгүй охин байсан. Хулан, Солонгоо хоёр ч гэсэн. За ер нь гурвуулаа ч байсан яадагийн.
Б.Цогтгэрэл /Сэрэмжлүүлэг 2005 он /
Эх сурвалж: http://www.facebook.com/tsogtgerel.bayanjargal
Сэтгэгдэл ( 0 )