Өнөөдөр “Монгол нюьс” мэдээллийн төвд Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/, Монголын Оюутны Холбоо /МОХ/, Монголын Сурагчдын Холбоо /МСХ/ Монголын Скаутын холбоо /МСкХ/, Монголын Төрийн албан хаагч Залуучуудын холбоо /МТАХЗХ/, Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Нийгэмлэг /ММНН/, Монголын Лектор төв /МЛТ/, Монголын Залуучуудын эрхийг хамгаалах төв /МЗЭХТ/, Монголын МСҮТ, коллежид суралцагчдын холбоо /ММСҮТКСХ/, Нийгмийн ядуурлын эсрэг-Нэг гэр хөдөлгөөн /Нэг гэр/-нүүд нэгдэн Нийгмийн манлайлал, хөгжлийн “Найман санал” зорилтот хөтөлбөр гаргаснаа танилцууллаа. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад өндөр цалинтай, баталгаат орлоготой, хангалуун амьдралтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, өрх, гэр бүлийг төрөөс дэмжиж, эдийн засгийн эрсдлээс хамгаалдаг оновчтой бодлогыг төрийн шийдвэрт тусгуулах зорилготой аж. “Найман санал” зорилтот хөтөлбөр нь “Залуучуудын хөгжлийг хангах талаар”, “оюутны хөгжлийн асуудлаар”, “Сурагчдын нийтийн тээврийн хөнгөлөлтийг бий болгох”, “Халамжийн бодлогыг бага, дунд орлоготой иргэнд чиглэх”, “Ажлын байрны ялгаварлан гадуурхах байдлыг таслан зогсоох”, “татварын шатласан тогтолцоог бий болгох", "Бизнес эрхлэгчдийг дэмжиж, арилжааны банкнаас зээл авахад нь баталгаа гаргах үүрэг бүхий барьцааны сан” байгуулах, Төрөөс иргэдийг дэмжих “Орон сууцны сан”-г байгуулах гэсэн 8 зорилттой юм байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )