Сонгуульд оролцох намуудыг ирэх сарын 9-өөс өмнө бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

 Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуультай хамт НИТХ-ын сонгуулийг хамт явуулахтай холбогдуулан зохион байгуулалтын ажлууд байгаа талаар мэдээлэл өгсөн юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжав энэ талаар мэдээллийн эхэнд тайлбарлалаа. Н.Лувсанжав, “НИХТ-ийг Нийслэлийн сонгуулийн хороо зохион байгуулна. УИХ-ын сонгуулийн хороон дээр байгуулагдсан тойргийн хороог түшиглэн НИТХ-д нэр дэвшигчдийн саналыг зохион байгуулна. Хоёр сонгуулийнг явуулахтай холбогдуулан цаг хугацааны хувиарыг баталсан.  Сонгуульд оролцох нам эвсэл  нь хуулийн дагуу санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө буюу ирэх сарын 9-өөс өмнө СЕХ-д хүсэлтээ илэрхийлэх ёстой” гэв.

Харин ирэх сарын 13-ны дотор СЕХ нам эвслээс ирүүлсэн хүсэлтийн дагуу сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм байна. Хуульд зааснаар тойргийн хороодыг сонгуулиас 55 хоногийн өмнө байгуулах ёстой аж. Хэсгийн хороодыг 45 хоногийн өмнө байгуулах юм байна.

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг  55 хоногийн өмнө Улсын бүртгэлийн газраас СЕХ-нд ирүүлэх ёстой гэнэ. Тийм учраас иргэд өөрийнхөө талаарх мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шүүлгэж мэдэх боломжтойг СЕХ-оос анхаарууллаа.

Гадаадын иргэдийн саналыг зургадугаар сарын 10-нд явуулахаар тооцсон байна.

Намын 28 нэр дэвшигчийг СЕХ, бусад нэр дэвшигчдийг Тойргийн хороод бүртгэхээр журамд заасан байна.  Иргэний шилжилт бүртгэл бүрэн зогссон. Харин сонгогч өөр газарт шилжиж сонгууль өгөх бол 30 хоногийн өмнө шилжих боломжтой ажээ. Сонгуулийн ажилд 18 мянган төрийн албан хаагчид оролцох юм байна.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top