Уул уурхайн лиценз эзэмшдэггүй эмэгтэйчүүд УИХ-д нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийлээ. Өнгөрсөн бямба гаригт хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүцэтгэх зөвлөлөөс 2012 оны сонгуульд уул уурхайн лиценз эзэмшдэггүй, энэ салбарт ашиг сонирхлын зөрчилгүй эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасанаа танилцууллаа.

Уул уурхайд ашиг сонирхлын зөрчилгүй байх асуудлыг нэр дэвшигчдийнхээ эрхэм зорилго болгон сонгуульд оролцох нь зөв гэдгийг тус холбооныхон мэдэгдсэн юм.

Уул уурхайгаас олох хөрөнгө, мөнгөний төлөөх явцуу өрсөлдөөн эрчимжиж, Монгол орон “баялагийн хараалд”-д нэрвэгдэх ноцтой үр дагавар үүсэхээс сэргийлэх, төрөөс эдийн засгийн оновчтой бодлого явуулах ,байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь Ардчилсан эмэгтэйчүүдийн хувьд нэн тэргүүний зорилго нь юм байна.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top