Дөнгөж сая төрийн ордны их танхимд АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ. Хурлаар ҮЗХ-ны удирдах зөвлөлийг шинээр томилж мөн ирэх сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө болон намынхаа дотоод ажлын талаар хэлэлцэж байна. ҮЗХ-ны хурлаараа Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлана гэнэ. Тиймээс намын нууцыг задруулахгүй гэж сэтгүүлчдэд хаалттай хуралдаж эхэллээ. Мөн үдээс хойш сэтгүүлчидтэй уулзалт хийсэн АЭЗөвлөлийн тэргүүн Ц.Оюунгэрэл АН-аас сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн талаар ҮЗХ-ны хурал дээр танилцуулахаа мэдэгдсэн.
Дашрамд дуулгахад Ардчилсан нам бусад намуудаас өрсөж сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрөө баталж, нэр дэвших гишүүдийнхээ талаар ярьж эхлэх нь. Бусад намуудын хувьд ч мөн адил энэ долоо хоногоос эхлэн сонгуулийн бэлтгэлдээ орох сурагтай.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )