УИХ-д суух дөрвөн жилийн гурвыг нь дуугүй өнгөрөөсөн Ц.Шинэбаяр гишүүн бусдаасаа өвөрмөц хоолойтой. Байнгын сөөнгө хоолойг нь зарим нэгэн мөнхийн “ангина” гэж боддог. Харин эрхэм гишүүний сөөнгө хоолойны учрыг ойрын эх сурвалжаас тодруулахад “Гишүүн насаараа станцад ажилласан хүн. Байнгын тоос шороотой орчинд ажилладаг байсан учраас хоолойнд нь шороо их ордог байсан. Энэ нь сүүлдээ хоолойн хорт хавдар болсон юм. Харин хавдраа авахуулсан ч сөөнгө нь тогтчихсон. Сөөнгө нь арилах эсэхийг мэдэхгүй” хэмээн хариуллаа.
Төр түмнийхээ төлөө цаг наргүй зүтгэж байгаа УИХ-ын эрхэм гишүүн эрүүл мэнддээ анхаарах цаг болсон бололтой.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )