Энэ долоо хоногт улс төрийн намуудын хувьд хөдөлгөөнтэй байна. Өчигдөр АН-ын ҮЗХ-ны хурал болж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. Ямартаа ч АН-ын мөрийн хөтөлбөрийн гол тулгуур нь “Монгол хүн 2020” бололтой. Харин өнөөдөр хуралдах МАН-ын бага хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлана гэнэ.
МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө Ард түмнээ сонсох аянаар иргэдээс ирсэн саналуудад тулгуурлан гаргах сурагтай. Энэ жилийн хувьд намууд мөрийн хөтөлбөртөө бэлэн мөнгө амлахгүй нь тодорхой. Харин уул уурхайн ашиггүй хийгдсэн гэрээг ашигтайгаар эргүүлж, ард түмэндээ эргүүлэн авч өгнө гэх мэтийг ярих нь ойлгомжтой. Ардчилсан намынхан цаг нь болохоор хөзрөө дэлгэхээр одоогоор ямар ч мэдээлэл гадагшаа гаргахгүй байгаа юм. Намууд дундаасаа хамгийн өндөр босготой МАН гэхэд нэр дэвших гишүүдээсээ ямар ба нэгэн мөнгө төгрөгний босго тогтоохгүй гэж мэдэгдсэн. Намын удирдах зөвлөлийн хурал дээрээ өөр хоорондоо ширүүхэн хэрэлдэх болсон тус намын хувьд сонгуульд ялалт байгуулах нь гол зорилго.
Гэсэн ч нам дотор хагарал их байгаа учраас тэд гол зүйлдээ анхаарч чадахгүй байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Ирэх сонгуулиар тэд яаж ажиллавал ялалт байгуулах тухай өнөөдрийн бага хурлаараа ярилцах юм. Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвших хүмүүсийн талаар намынхаа бага, дунд шатны багууллагууд дээрээ хэлэлцүүлэг зохиогоод байгаа. Энэ хэлэлцүүлгээр тухайн орон нутагт тухайн нутаг дэвсгэрт МАН-аас ямар хүнийг нэр дэвшүүлж болох вэ гэдгийг намын гишүүдийн саналаар шийдэх юм байна.
МАН 2031он хүртэл гурван шатлалтай бодлогын баримт бичгийг хэлэлцэж байсан. Энэхүү баримт бичигтэй үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулах сурагтай.Ямар ч байсан МАН-ын бага хурлын уур амьсгал “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг хуучныхаа уриан дор явагдах боломжгүй тухай ажиглагчид ярьж байгаа юм.
А.Төмөрсүх
Сэтгэгдэл ( 0 )