Ордон эзгүйрэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

 

МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа. Тиймээс ордонд болох үйл явдлууд эхнээсээ цуцлагдаж байна. Тодруулбал өглөө 9:30-д болох байсан Эдийн засгийн байнгын хорооны хурал гишүүдгүй гэсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлов. Уг хуралдаанаар Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх; Үндэсний Статистикийн хорооны 2011 оны үйл ажиллагааны тайлан; Махны хангамж, нийлүүлэлтийн одоогийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох байсан юм. МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэлэлцээд завгүй байгаа эн үед Ордон эзгүйрлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top