Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн МАН-ын бүлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01

 

Өнгөрсөн сараас эхлэн МАН-аас нэр бүхий дөрвөн гишүүн  намаасаа гарна гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл дээрх дөрвөн гишүүн яг одоо мэдээл хийж УИХ дахь МАН-ын бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.  МАН-ын бүлгээс гарна гэдэг нь намаасаа гарч байгаа гэсэн үг биш юм.  
Харин Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа албан ёсоор гарсан гэдгийг энэ үеэр албан ёсоор мөн мэдэгдсэн юм. О.Чулуунбат, Ц.Даваасүрэн  нарын хувьд МАН-даа үлдэх эсэхийг ойрын хугацаанд шийдэх ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top