УИХ-ын сонгууль дөхсөн энэ цаг үед УИХ-ын гишүүн болохыг хүсэгчдийн хувьд тойргоо батлуулах нь ойрын тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгвэл зарим нэг нь эхнээсээ тойргоо батлуулаад байгаа гэх “бор шувуу” ордонд нисэж байна. Тодруулбал Ж.Батсуурь Дорноговь аймагт, Р.Раш Баянгол дүүрэгт тус тус нэр дэвшихээр болсон бол Д.Балдан-Очир гишүүн тойргоо сольж нэр дэвшихээр болсон ажээ. Анандбазар зэрэг мөнгөтэй бөгөөд хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулж чадсан дээрхи нэр бүхий гишүүд намдаа амлалт өгөөд зогсохгүй, нилээн сэргэлэн зан гаргаж тойргоо авсан гэнэ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )