Яг одоо МАХН-ын бага чуулган хуралдаж байна. Өнөөдөр МАН-ын бүлгээс гарснаа албан ёсоор мэдэгдсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-ын Бага чуулганы хуралд оролцож байна.
Тус хурлаар МАХН-ын Бага чуулганы гишүүдийг албан ёсоор сонгож, улмаар сонгогдсон хүмүүсээс ирэх сонгуульд нэр дэвшүүлэх юм. Бага чуулганы хурал хаалттай болж байгаа бөгөөд төлөөлөгчдийг санал хураалтаар сонгох аж.
Өнөөдөр “Бүлгээсээ гарч байгаа ч намаасаа гарах эсэхээ эцэслэн шийдээгүй” гэсэн хоёрдмол утгатай мэдээлэл хийсэн гишүүд ийнхүү МАХН-ын Бага чуулганы гишүүн болж, нэр дэвших мандат олж авахаар хүч үзэж байгаа бололтой.Тэд Бага чуулганы гишүүн болж чадвал МАН-аас нэг мөр гарах нь тодорхой. Харин МАХН-ын гишүүд дунд “МАН-аас бүрэн татгалзаагүй хүмүүсийг Бага чуулганы төлөөлөгчөөр сонгохгүй” гэж зөрөх хүн ч олон байгаа аж. Гэвч эрхэм гишүүд маань бага хурлын чуулганд орчихсон сууж харагдана.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )