Өнөөдөр үдээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдах бол үдээс хойш Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, Н.Батбаяр нараас болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт оруулах эсэхийг шийдэх юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Тодруулбал Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх гэнэ. Мөн энэ хурлаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ.
Харин үдээс хойшх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг болон бусад асуудлыг шийдэх ажээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, "Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )