Ерөнхийлөгчийн зөвлөх хууль зөрчиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

Хотын төвөөр дүүрэн “Шинэ ном худалдаанд гарлаа” гэсэн анонс өлгөжээ. Энэ нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэгийн бичсэн “Шатрын өрөг дэх Монгол” хэмээх улс төрийн чиглэлийн номны сурталчилгаа аж. Тэрбээр Ардчилсан намаас Орхон аймагт УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж, ойрын өдрүүдэд Эрдэнэтэд сэм сэмхэн үзэгдэх болсон. Сонгуулийн тухай хуулийг илт зөрчсөн түүний энэхүү үйлдэл нь өөрийнхөө нэрийг ч болтугай Эрдэнэтийнхэнд таниулах гэсэн өрөвдмөөр нүүдэл болоод байна. УИХ-д өрсөлдөх гэсэн хүн бүр иймэрхүү байдлаар номын зохиогч хэмээн сурталчилгаа хийгээд байвал айхавтар заалттай Сонгуулийн тухай хуулийг баталсны хэрэг ч алга. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-аас тус аймагт нэр дэвшсэн Д.Оюунцэцэг хэмээх эмэгтэйн зурагтай анонс Эрдэнэтчүүдийг нэг өглөө унтаад босоход хотоор дүүрэн өлгөгдсөн байсан түүхтэй. Д.Оюунцэцэгийг Ц.Элбэгдоржтой хувийн холбоотой гэж хүмүүс ярьдаг. Ийнхүү Ерөнхийлөгчтэй хувийн болоод хувьсгалын ажлаар холбоотой хоёр дахь эмэгтэй Орхон аймагт нэр дэвшихээр ийнхүү зургаа илгээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top