МАХН гэдэг нэр “хуурамч бараа” гэж үү?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

     Өчигдрийн хувьд  улс төрийн хүрээний  нэг содон  мэдээ нь нилээн эртнээс шум тараад байсан  МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нар намаасаа гарч МАХН-д нэгдсэн явдал байлаа.

      Эдгээр гишүүдийн энэхүү “урвалт” нь намын эрх баригчдын эгдүүцлийг нилээн хүргэсэн бололтой.  Ямартай ч Генсек Хүрэлсүхийн цэргүүдийн нэг  МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Монгол улсын дээд шүүхэд 19 дэх улс төрийн хүчин болж бүртгүүлсэн МАХН нь бүдүүлэгдүүхэн хэлэхэд бол хуурамч бараа” гэж томорчээ.

    Содбаатар гуай та,  өөрөө хэн болчихоод МАХН хэмээх энэ нэрийг ингэтлээ  доромжлоод байна вэ?  Жил гаруйхны өмнө л жигтэйхэн хайртай байсан  нэрээ ингэж хулхи хуурамчаар нь дуудсанаараа    энэ нэрийг 70 жил нандигнан шүтэж ирсэн өөрийн эмээ өвөө, ээж аавынхаа өмнөөс нулимсантай эгээ адил болжээ.  

      Энэ үйлдлээс нь харахад МАН-ын ирээдүйг авч явах залуус нь нилээн овлигогүй, үзэл бодлын тогтворжилт, улс төрийн зангараг дулимагхан гэдэг нь илт харагдаж байна. Эсвэл Хүрэлсүх жанжнаа дууриагаад ийм хөөрүү, онгироо болцгоочихсон юм уу?...

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top