УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн хэдэн өдөр намаасаа гарах эсэхээ шийдэж “амжаагүй” байсан билээ. Түүнийг ийнхүү эргэлзэж байх хооронд МАН “төмөр нүүр гаргаж” бага хурлын гишүүнээс хассан байна. Энэ талаар тэрбээр “цаг төрийн үймээнийг далимдуулсан хэн нэгний явуулга” гэдгийг онцлов.
Намын бага хурлаас хассан нь түүний хувьд хүнд цохилт болсон бөгөөд үүнийгээ тэрбээр миний сонгогчдыг хүндэтгэсэнгүй гэх тайлбараар халхавч хийж байлаа.
Ц.Даваасүрэнгийн хувьд намын бага хурлын гишүүнээс хасагдана гэдэг нь МАН-аас сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна гэсэн үг юм. Одоо түүний хувьд төрсөн нутгаасаа бие даан нэр дэвших нь хамгийн зөв сонголт болоод байна.
МАН-ын бүлгээс өөрийн хүсэлтээр гарсан Ц.Даваасүрэнгийн хувьд намаасаа гарах бодол одоохондоо байхгүй бөгөөд боломж нь олдвол хагаралдаж байгаа “нөхдийг” нэгтгэхийг хүсэж байгаа гэнэ. Харин Ц.Нямдоржийг огцруулах асуудалд анхнаасаа тууштай хандсан, энэ байрандаа бат зогсох болно гэдгээ тэрбээр хэллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )