Сонгуулийн хуулийн гулсах заалтыг хүчингүй болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа сонгуулийн хуулийн гулсах заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг хийж  Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн нэр дэвшигчид намын нэрээр парламентад сонгогдох боломжгүй боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top