Ардын Намд баяр далласан хоёр ШААНС

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Улс төрийн амьдрал дахь өрнөлөөс МАН-д хожоотой дараах хоёр боломж нээгдсэн тухай "Цагаан" ордонд шивэр авир хийж эхэлжээ.

  1. МАН-ын “толгойны өвчин” болоод байсан МАХН сонгуульд МҮАН-тай нэгдэн улс төрийн холбоо маягаар орох гэж байснаа болиод МАХН-70хувь, МҮАН-30 хувиар суудлаа хуваарилан “Шударга ёс эвсэл” гэсэн нэртэйгээр эвсэж орохоор боллоо. Энэ тохиолдолд сонгуулийн саналын хуудсан дээр тухайн эвслийн нэрээрээ бичигдэнэ. Сонгууль хүртэл хоёрхон сарын хугацаанд хүмүүст энэ нэр танигдах нь юу л бол. Ингэснээр МАХН нэрээр борчуудын саналыг татах Н.Энхбаярын бодлогоос тус нам хазайв. Хэрвээ МАХН гэсэн нэрээрээ 19, 20-д ч хамаагүй бичигдээд орсон бол хэдэн санал илүү зулгаах магадлал өндөр байлаа.
  2. Сонгуулийн хуулийн гулсах заалт хүчингүй болсон нь МАН-д ашигтай тусаж байгаа аж. Учир нь, МАН гулсахгүйгээр тооцоолж тойргоо өрчихөж. Тэр дагуу нь цэц дээр асуудал шийдэгдэж байгаа юмуу даа. Харин АН гулсана гэж тооцоод тохироогоо хийчихсэн байж. Гэтэл гулсдаг заалт унаж, АН-ын багц задарлаа. Одоо дахин тохиролцоо хийх гэсээр сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэх нь. Үүнээс болж АН-ын дотор зөрчил хурцдан “гомдогсдын арми” үүсгэж тун болзошгүй нь. Эв нэгдэлтэй хэмээн сайрхаж байсан Ардчиллын өвөө нар Ардын намын бацаануудын зовлонг адилхан эдэлж магадгүй болжээ. Тэгэхээр МАН-ын санал хуваах гол хүчин өнөөх гайхал нэрээ сольчихлоо. Өрсөлдөгч нь дотроо дажинтай болов. Хүрэл жанжин энэ мэдээг дуулаад Магнаг үсэгтэй тугийг маш чангаар дуулж байгаа сурагтай...

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top