Сумын захиргааг аваръя

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын байрны урд тал таксины зогсоол болоод удаж байна. Орон нутгийн төр захиргааны байгууллага үүд хаалганаасаа эмх цэгцтэй байх нь наад захын шаардлага баймаар. Сумын Засаг дарга С.Жаргалсайхан хувийн хэвшлийг дэмжиж, таксины үйлчилгээг төрийн ажлаар тэтгэх шинэ санаачлага гаргасан юм болов уу. Ямар ч сум, багийн захиргааны үүдэнд ийнхүү такси дугаарлан, төрийн ажил хөөцөлдөхөөр ирсэн иргэдэд хүндрэл үүсгэдэг эмх замбараагүй байдал ажиглагддаггүй. Хэмжээний хувьд багахан зай талбайтай машины зогсоолоо зориулалтын дагуу зүй зохистой ашиглах нь төрийн албаны нэр хүндийг өргөж, иргэдээ дээдэлсэн төрийн байгууллагын соёл гэдгийг ухаараасай билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top