Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх шатанд хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал ч хөндөгдлөө. Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очирын тайлбарласнаар бол дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах явцад хуулийн байгууллагынхан ард иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан биш, хэвлэл мэдээллийнхэн алдагдуулсан болж хувирч байна. Хуульд зааснаар 22.00-06.00 цаг хүртэл шөнийн цаг гэж үзэж, байцаан шийтгэх ажиллагааг явуулдаггүй, энэ хүрээнд цагдаагийн байгууллага хуулиа мөрдөж ажилласан. Харин экс Ерөнхийлөгчийн өөрийнх нь телевиз шөнөжингөө үйл явдлыг сурвалжилж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top