АН-ын даргын буухиа: Х.Баттулга ГҮЙЖ байна, Н.Алтанхуяг СУУЖ байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

      Өнөө өглөө Х.Баттулга гишүүн 4 бие хамгаалагчийн хамтаар Энхтайваны гүүр уруудан замын голоор гүйжээ. Түүнийг харсан олон хүмүүс "Баттулга гишүүн маань спортлог, залуулаг, эрч хүчтэй харагдаж байна" гэх мэтээр ярьж байх юм. Сүүлийн үед улс төрийн супер одуудын нэг болоод байгаа Женкогийн босс яг л энэ мессежийг хүсч буй бололтой.

     Баттай эх сурвалжийн мэдээгээр энэ сарын 15-ны үед АН-ын дарга Н.Алтанхуягийг “авч хаях” тохироо бүрдсэн байна. Түүнийг халааг Х.Баттулга залгах аж. Энэхүү процессийг З.Энхболд тэргүүтэй Ардчилсан хүчний Холбоо, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын ахалдаг “Нэг ардчилал” клуб, С.Эрдэнийн толгойлдог “Шонхор” фракци, мөн Н.Алтанхуяг даргын “Алтангадас”-ын зарим гишүүд ч дэмжиж байгаа юм байна.

   Тэгэхээр өнөө өглөөний Х.Баттулгын гүйлт бол АН шинэ даргатайгаа сонгуульд гүйх цаг ойртож буйн дохио болж байх шиг.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top