Хууль зүй дотоод хэргийн сайдын асуудлаар ордонд “нисэж буй бор шувуунууд”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

 

Н.Энхбаярын баривчилгааг хууль бусаар хийсэн гэх үндэслэлээр Ц.Нямдоржийг сайдын суудлаас буулгах эсэхийг өнөөдөр ярьж байна. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд олон “бор шувуу” нисэж байна. Ингээд тэдгээрээс түүвэрлэн хүргэе.

Бор шувуу нэг:  Ингэж байхын оронд нэр цэвэр байгаа дээрээ суудлаасаа буусан нь дээр.

Бор шувуу хоёр: Энэ удаад сүүдалдаа тогтчихвол нэрээ цэвэрлэх боломжтой бөгөөд энэ түүний хувьд сонгуулийн сайхан сурталчилгаа.

Бор шувуу гурав: Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх албан тушаалд суусан, Монголын улсын эрүүгийн хуулийн эцэг Ц.Нямдоржийн хувьд шуналаа гүйцээж байж санаа нь амрах хүн. Суудлаасаа буухгүй болохоор ингэж цаг алдах нэмэргүй.

Бор шувуу дөрөв: Найзынхаа байранд ашиглалтын зардлыг нь төлөөд амьдарч байгаа, ёс зүйтэй гэж өөрийгөө тодорхойлсон энэ сайд одоо болиосой.

Бор шувуу тав: Ард түмэн шинэ юм хүсэж байна. Саналаараа огцорвол таарна. Хоёрын хооронд хоёр сар суусан ч эс суусан  ялгаагүй.  

Бор шувуу зургаа: Сонгууль дөхөж байгаа энэ цаг үед огцруулах нь буруу гэх мэтээр зүйл бүрийн “бор шувуу” нисэж байна. Харин уншигч та юу гэж бодож байна?

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top