УИХ-ын нэгдсэн чуулганаар МАН-ын гишүүд олонх болоод байна. Энэ нь МАН-ын сайдаа огцруулахгүй авч үлдэж байна гэсэн үг юм.
Өнөөдрийн хуралдаанд ИЗНН-ын төлөөлөл чуулганд оролцохгүй гэж мэдэгдэж байснаараа оролцсонгүй. Харин бие даан нэр дэвшигч З.Алтай оролцож байна.
Хуралдааны гол дүр болох Ц.Нямдорж эхний эгнээнд биш намынхаа гишүүдийн дунд “томоотой” нь аргагүй сууж гишүүдийн саналыг сонсож байна.
Харин АН-ын гишүүд сайдыг шүүмжилж, хариуцлагатай, шударга байх ёстой гэсэн агуулга бүхий зүйлийг хэлж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )