УИХ-ын чуулганаар МАН, АН-ын гишүүд Ц.Нямдоржийг суудлаас нь огцруулах асуудлаар хэлэлцэж байна. Ширүүхэн болж байгаа энэ чуулганаар Хууль зүйн сайдын хувийн амьдралыг гишүүд маргаанаараа “хүүрнэн өгүүлж” байна. Одоогийн байдлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Зайсанд найзынхаа байранд үнэгүй амьдардаг бөгөөд урсгал зардлыг нь төлж амьдардгаа баталлаа. МАН-ын нөхөд Ц.Нямдорж “хар данс” бүхий дэвтэр хөтөлдөг гэдгийг тойруугаар ярьсан юм.
Мөн ХЗДХ сайд одоогийн Тусгаар тогтнолын ордонг барихдаа Ц.Анандбазар, Н.Номтойбаяр зэрэг Монголын тэргүүн баячуудаас тэрбум, тэрбумаар хандив авсан хэмээн Л.Гүндалай гишүүн ярилаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )