УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай хуулийн төслийг бараг бүтэн өдрийн турш хэлэлцсэний эцэст дөнгөж сая “Огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 71 гишүүн оролцсоноос 40 нь “огцруулах шаардлагагүй” хэмээн үзэж кноп дарсан бол 31 нь эсрэг кноп дарсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 100 хувь байр сууриа хамгаалан “Сайд Ц.Нямдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж эсрэг кноп дарсан ч олонхийн бүлгийн талд шийдвэр гарч Засгийн газар элэг бүтэн үлдлээ.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )