МАХН-ын дарга Н.Энхбаярт эрхзүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч О.Баасанхүү өнөөдөр 11.00 цагаас Улс төр мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Авлигын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй түүний үйлчлүүлэгч Н.Энхбаяр өнөөдрөөс өлсгөлөн зарлах болсноо өмгөөлөгчдөө мэдэгдэж байна. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өмгөөлөгч О.Баасанхүү хэвлэлийн хурлын үеэр өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )