МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр өглөөний 07 цагаас эхлэн хугацаагүй өлсгөлөнг зарлахаа мэдэгдсэн. Түүний илгээсэн шаардлага нь улс төрийн хэлмэгдүүлэлт, хууль бусаар хорьж байгаагаа даруй зогсоох болон намаа удирдах, Монгол Улсын үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох боломжоор хангуулах, хуулийг хүн бүрт ижилхэн үйлчлүүлэх хэрэгтэй гэсэн дөрвөн заалт бүхий шаардлага тавьж байгаа юм байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхээс нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэж тэрээр мэдэгдсэн гэнэ. Яг одоо түүний өмгөөлөгч О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )