Яг одоо төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Энэ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах тухай саналыг ярилцана. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн хорооны дарга асан Б.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгосон. Одоо энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх юм.
Харин Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох асуудлыг “гүйцэт бус” гэх шалтгаанаар хэлэлцсэнгүй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )