Хууль зүйн байнгын хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04


Өнөөдөр  Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдах байлаа. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд залгуулаад Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.  11:30 цагт эхлэх ёстой байнгын хороо эхлээгүй байна.

Юутай ч энэ удаагийн хуралдаанаар  Б.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох нь тодорхой болоод байгаа.

Б.Сугар нь 1981-1987  Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
1987-1992  онд Хууль зүйн яаманд хэлтсийн дарга
1992-1996  онд Хууль зүйн яамны дэд сайд, тэргүүн дэд сайд
1996-2000  онд Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга
2000-2004  онд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга
2004-2005  онд “Монгол шуудан” банкинд газрын захирал
2006-2012  оны нэгдүгээр сар хүртэл  Төрийн өмчийн хорооны даргааар тус тус ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top