Д.Сугарыг 100 хувийн саналаар дэмжлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналыг УИХ-аас гаргаад байсан юм. Үүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Одоогоор энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм. Одоогийн байдлаар чуулганы ирц бүрдээгүй гишүүдээ хүлээж байна. Ийнхүү чуулганаар дэмжигдвэл ТӨХ-ны дарга Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох эрх нь нээлттэй болно. Гэвч үдээс хойш чуулган хуралдсангүй завсарлалаа.

А.Төмөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top