Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.О.Феблесийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дэд сайд Г.Тэнгэр хоёр орны хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж бололцоо байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд М.О.Феблес хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Куба Улсын эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лабиофам” компанийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлах гэж байгаа тухай мэдээлжээ.
Т.Ялгуун.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )