НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла айлчилна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар энэ  сарын 6-8-ны өдрүүдэд манай улсад НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла айлчилна.

Үүний хүрээнд ирэх даваа гаригийн 14.30 цагт Гадаад харилцаааны яамны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” сэдвээр гадаадын улс орноос Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд,  манай орны үйлдвэрлэгч, бизнэсийн салбарынхан, эрдэмтэн, судлаач, оюутнуудад зориулан лекц унших юм байна.

Т.Ялгуун.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top