АНУ-ын БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ноён Жемс Миллер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 4-5 нд албан ёсны айлчлал хийж байна. Түүнтэй хамт АНУ-ын БХЯ-ны асуудал эрхэлсэн сайд Дэвид Хэлви хүрэлцэн ирсэн юм. АНУ-ын БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Жемс Миллер манай улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай уулзалт хийж хоёр орны батлах хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Энэ уулзалтанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар болон АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Жонатан Эдлтон, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жонатан Лау нар оролцов.
Уулзалтын төгсгөлд хоёр сайд товч мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа. АНУ-ын БХЯ-ны зочид, манай улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын хамт бүх цэргийн Их Хар сүлдний өргөөнд зочиллоо. Үдээс хойш тэрээр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцан бэсрэг наадам үзэж сонирхоно. Энэ үеэр манай Батлан хамгаалахын сайд зочноо хүндэтгэх Монгол заншлаа дагаж ноён Жемс Миллерт хурдан удмын адуу бэлэглэх юм байна.
А.Төмөр
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )