Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан “Монгол Улсын эрчим хүчний салбарын менежментийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын тэнхимд эрчим хүчний салбарын бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр эрдэм шинжилгээний ажлын зорилгоо эрчим хүчний зах зээлийн онцлог болон гадаад орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр Монгол Улсын цахилгаан эрчим хүчний салбарын өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, цаашид зах зээлийн харилцаанд нийцүүлэн уг салбарын менежментийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход оршино гэж хэлсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )