Н.Энхбаярыг суллаж магадгүй гэсэн яриа гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05


 МАХН-ын дарга Н.Энхбаяр эсэргүүцлийн хуурай өлсгөлөн зарласнаас  хойш  34 цаг өнгөрч байна.  Экс Ерөнхийлөгчийн бие өчигдөр 20.00 цагийн үеэс эрс  муудсан тул  гэр бүлийнхэн  нь, өмгөөлөгч,  МАХН-ын дарга нар болон УИХ-ын гишүүн хэд хэдэн хүн Төв аймгийн хорих байр руу үүрээр явцгаасан байна. Тэд Төв аймгийн хорих газарт очин, эмчийн дүгнэлт гарахыг хүлээж байгаа ажээ.   Цаг хугацаа алдаж, эрүүл мэндээ хохироох вий гэхээс намын нөхөд нь тун ч их санаа зовж байгаа бололтой.  МАХН-ынхан  даргаа яаралтай суллуулахаар шаргуу хөөцөлдөж байгаа гэнэ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын бие эрс муудсан тул ойрын үед суллагдаж магадгүй гэсэн шуум аль хэдийн гадуур тархжээ.  

 Г.Энхтуяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top