Н.Батбаяр УИХ-ын тухай болон чуулганы дэгийн тухай хуулийг өөрчлөхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05


УИХ-ын гишүүн Н.Батбаяр өчигдөр УИХ-ын даргад Монгол Улсын Их Хурлын тухай хуульболон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Тэрбээр хуулийн төсөлдөө бүлгийн завсарлаганы асуудалд голлон анхаарсан байна. Тухайлбал, хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийг өөрчлөн найруулж, 4.7 дахь хэсэг нэмж Нам, эвслийн бүлгийн ахлагч, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн завсарлага авахдаа шалтгаан, хугацааг тодорхой хэлж энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулдаг байх, завсарлага авах хугацаа нь ажлын таваас илүүгүй өдөр байх бөгөөд нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын таваас илүүгүй өдрөөр сунгаж болохоор болгож, тухайн асуудлаар дахин завсарлага авахыг хориглохоор зохицуулсан байна.

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top