АН-ын бүлэг СЕХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хүнээ хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

 

Өчигдөрийн УИХ-ын нэгдсэн чуулганыг дэд даУИХ-ын дэд дарга Г.Батхүү даргалалаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцэх байсан. Түүнчлэн дарааллын дагуу Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Донорын тухай, Усны тухай болон  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нэр заасан таван асуудлыг хэлэлцэх байсан боловч УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авснаар хуралдаан завсарлага авсан юм. Завсарлага авсан шалтгаанаа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг: Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Сонгуулийн Ерөнхий хорооны бүрэн эрхийн хугацаа дууссан гишүүдийн асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлээд нэг тийш болгох хэрэгтэй. Эхний ээлжинд УИХ бэлтгэлээ хангаж, СЕХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хүнээ хэлэлцэх нь зүйтэй байна. Манай намын бүлгээс Төрийн  байгуулалтын байнгын хорооны хуралдаанд мөн энэ саналаа илэрхийлсэн байгаа. Тиймээс бусад асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж, УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авч байна хэмээн мэдэгдсэн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top