Н.Энхбаярыг хорих 461-р эмнэлэг рүү шилжүүлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

 МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдрийн 07.00 цагаас эхлэн  хуурай өлсгөлөн зарлаад байсан ч түүний бие 20.00 цагийн үед эрс муудсан тул эмч нар нарийн мэргэжлийн шинжилгээ авчээ.   Шинжилгээний хариуг эмч нарын зөвлөлөөр шийдвэрлэж, прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нартай зөвлөлдөж, эмнэлэгт шилжүүлдэг юм байна. Гэхдээ одоогоор прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нартай холбогдож чадахгүй байгаа гэнэ.

Яг одоо экс Ерөнхийлөгчийг хорих 461-р ангийн эмнэлэг рүү шилжүүлэхээр түргэний машин Төв аймгийн цагдан хориход ирээд байгаа ч түүнийг суулган авч явахыг баттай харна хэмээн ар гэрийнхэн болон намын нөхөд нь тэнд хүлээж байгаа аж.

 Т.Ялгуун.Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top