З.Алтай архичин, С.Эрдэнэ эрүүгийн элемент...

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

УИХ-д луйварчин, шулаач, архичин, эрүүгийн элемент гэх мэтийн “хүнд гарууд” байдаг бололтой. УИХ-ын эрхэм гишүүд маань улс орныхоо төлөө асуудлыг хэлэлцэхдээ хэрэлдэх нь энүүхэнд. Ингэж хэрэлдэхдээ тэд нэгнийхээ "но"-г дэлгэж орхидог. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Алтай нар Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэж байхад ам мурийж УИХ-ын гишүүний амнаас гарахааргүй үгээр нэгнээ хэлсэн юм.  Тодруулбал:

С.Эрдэнэ: Чи муу, С.Баярын гар хөл болсон утсан хүүхэлдэй одоо ч гэсэн согтуу байгаа биз дээ. Улайчихаад чи яг уучихсан байна ш дээ. Улсын мөнгөөр чи баахан зугаалсан ш дээ.

З.Алтай: Би эрүүл байна.  Шалгуулж болно шүү.  Чи ч гэсэн хүний амины хэрэгтэй эрүүгийн элемент биз дээ гэж  нэгэн рүүгээ хэрүүлийн алим шидэж, маргааныг нь таслан зогсооход төвөгтэй болсон юм.

УИХ-ын гишүүдийн уурандаа дээрх үгийг хэлсэн байж болох ч энэ үг үнэн бол Монгол улсын их хурал архичин, эрүүгийн элементтэй байх нь ээ.

П.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top