Н.Энхбаяр гэр бүлийнхэнтэйгээ уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

 

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр өглөөний 07:00 цагаас эхлэн өлсгөлөн зарласан.  Харин оройн 20:00 цагт түүний биеийн байдал муудсан бөгөөд эмнэлэгт хэвтүүлэх асуудал яригдаж байгааг бид анхлан мэдээлсэн  билээ.  Тэгвэл Н.Энхбаярыг эмнэлэг рүү шилжүүлээгүй байна.  Харин гэр бүлийнхэнтэй нь тодруулбал гэргий О.Цолмон, хүү Э.Батшугар нартай нь уулзуулжээ. Энэ үеэр экс Ерөнхийлөгч намынхандаа “үүрэг даалгавар” өгсөн гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм.

 Одоогоор төв аймгийн саатуулах байрны гадаа гэр бүлийнхэн болон намын гишүүд, дэмжигчид нь эмнэлэгт хүргэх эсэхийг хүлээж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top